
Өмнө нь буюу энэ сарын 13-15-ны хооронд 48 цагийн хугацаанд дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар цахим хуудас, мессеж гэсэн 2 хэлбэрээр санал авсан ч цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжээгүй. Ийнхүү санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан учир эцсийн шийдвэрийг илүү өргөн хүрээнд иргэдийг хамруулан гаргахаар дахин санал хураалт явуулж нэгтгэсэн дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болсон нь энэ юм.
Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлснээр өдөрт 34 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй болж, замын ачаалал 20 гаруй хувиар буурсан Маргааш 22 цаг хүртэл иргэдийн илгээсэн мессеж, дуудлагаар эцсийн дүнг гаргах тул иргэд маань санал өгөхдөө нийслэлийн 1,2 сая иргэнийг төлөөлж байгаа гэдгээ санаж идэвхтэй оролцоорой” хэмээн уриалжээ.