
Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад нийслэлийн төр захиргааны байгууллагууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнөөр хотын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Онцгой байдлын асуудал, шүүхийн болон эрх зүйн шинэтгэл ба гэмт явдалтай тэмцэх асуудал зэрэг сэдвээр ярилцах аж.
Зөвлөгөөн өнөөдөр 09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.