
11:30 цагт МУГЖ С.Жавхлангийн санаачлан амжилттай хэрэгжүүлсэн "Хамаг монгол" төслийн үргэлжлэл болсон "Дэлхийн монгол" төслийн нээлтийн хэвлэлийн хурал өнөөдөр өдрийн минутаас Бөхийн өргөөний зүүн талд байрлах "Хөх нуруут" ресторанд болно.
10:00 цагт Авто машиныг хийгээр цэнэглэх станцын нээлт Дашваанжил ХХК дээр болно. Нээлтэд БОНХЯ-ны удирдлагууд оролцоно.
12:00 цагт БШУЯ-ны 401 тоотод БШУ-ны сайд Л.Гантөмөр оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулна. Түүний дараа 13:30 цагт СТӨ-д Шинжлэх ухааны ажилтны баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болно. Үүнд БШУ-ны сайд Л.Гантөмөр "Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого" сэдвээр илтгэл тавьж, академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналыг шалгарсан эрдэмтдэд гардуулна.
09:30-13:00 цагт Цус судлалын Үндэсний төвд "Цусны аюулгүй байдал ба донор" сэдэвт сэтгүүлчдэд зориулсан богино хугацааны сургалт болно.
14:00 цагаас Замын цагдаагийн газрын хурлын танхимд "Хөх гацуурхан" хүүхдийн театартай хамтран ажиллах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
14:00 цагт Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй НОГООН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ байгаль орчны салбар дахь тер хувийн хэвшлийн үндэсний чуулган эхэлнэ.
МН мэдээллийн төвд
11.00 цагт “Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөнөөс нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах асуудлаар НҮБ-д хандсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооноос хэвлэлийнхэнд хандлаа.