
1000 оюутны байрны төлбөрийг хямдруулсан байна. Учир нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орох байсан ч хугацаа нь хойшлогдож оюутнуудыг удаан хүлээлгэсэн учир ийнхүү төлбөрөө хямдруулжээ. Өмнө нь нэг оюутан жилд 500 гаруй мянган төгрөг төлөхөөр тооцоолж байсан ч хичээлийн жилийн хагас нь өнгөрсөн тул нэг оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр өөрчилжээ. Ингэвэл оюутнууд энэ жил 300 мянган төгрөгөөр байранд суух юм. Түүнчлэн тус байр энэ долоо хоногт оюутнуудаа хүлээж авах сурагтай байна.
Сэтгэгдэл (1)