
Энэ талаар тус группын ерөнхийлөгч Ж.Оджаргал “Бид Сингапуртай хамтран долоон жилийн туршид шар айрагны бизнес эрхэлсэн. Харин одоо эрүүл мэндийн салбарт хамран ажиллах боломж байна уу гэдгийг судалж байна. Манайх олон улсын стандартад нийцсэн эмчилгээ оношилгооны төв барьж байгаа” хэмээн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
Дашрамд дуулгахад энэ нь гадаадын улс орнууд руу эмчилгээ, оношлогоо хийлгэхээр явах монголчуудын урсгалыг сааруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой бөгөөд дээрх эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг БНСУ-ын “Анам” эмнэлэгт сургаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)