
“Оюунлаг язгууртан” ТББ-ын урилгаар хүрэлцэн ирсэн тэрбээр маргаашнаас эхлэн Зайсан дахь “Буган Халиун” ресторанд хүлээн авалт, уулзалтаа зохион байгуулна. Уг арга хэмжээнд ердөө 100 хүн л оролцох боломжтой бөгөөд Монголын томоохон улстөрчид, урлагийн одод оролцоно гэсэн сураг байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь тэрээр өнөөдөр 00.00 цагт Налайхын зам дагуух осол их гардаг “хар цэг”-ээр тэмдэглэгдсэн газарт очиж тэнд шүгэлсэн чөтгөр шулмыг хөөх гэнэ.
Зөн билэгч Влад Кадони Монголд дөрөв хонох бөгөөд энэ сарын 30-нд нутаг буцна. Сонирхуулж хэлэхэд тэрээр "Сибирийн шулам” хэмээх Елена Голуновагийн хүү юм.
Анар
Сэтгэгдэл (2)