
Түүнчлэн УУЯ өвлийн бэлтгэл ажлын хүрээнд манай улс хичнээн хоногийн нөөцтэй байгааг танилцууллаа. Тодруулбал эрчим хүчний нүүрс олборлогч компаниудаас авахад бэлэн нүүрсний нөөц энэ сарын 1-ний байдлаар:
1. Багануурын уурхай-450 мянган тонн
2. Шивээ-Овоогийн уурхай 420 мянган тонн
3. Шарын голын уурхай 150 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс их буюу 45 хоногийн нөөцтэй байна гэсэн үг.