
Өнөөдөр Соёлын төв өргөөнд Шинжлэх ухааны ажилтны баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээний үеэр академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналыг шалгарсан эрдэмтдэд гардууллаа. Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг эрдэмтэн Б.Катуу, Хишигтогтох нар хүртлээ. Тэдэнд уг шагналыг дагалдуулж энгэрийн тэмдэг, таван сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөр "Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого" сэдвээр илтгэл тавилаа.