
Харин нүүрсний үйлдвэрлэл 21.9 сая.тн буюу 75.7 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 205.2 тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай байна. Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 7746 кг-ийг олборлож 193.7 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 177.7 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 88.4 мян.тн буюу 191.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 29.9 тэрбум төгрөг буюу 92.9 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.4 тэрбум төгрөг буюу 99.6 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 1.3 сая төгрөг буюу 38.7 хувьтай байна.