
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх
хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх
тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин
прокурор эсэргүүцэл бичиж болно” гэж заасан байдаг. Тэгвэл энэ заалтад тусгагдсан "давж заалдах гомдол
гаргаж болохгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчиж байна гэж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн арван
зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах
... эрхтэй. ...” гэснийг дээрх заалтын хэсэг зөрчсөн байна гэж үзсэн байна. Тиймээс цэцийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх
хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх заалтын холбогдох хэсэг болон
Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх
боломжгүй гэж үзэж тус тогтоолыг хүчингүй болгожээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)