
14.30-д “Пума-Империал” зочид буудлын хурлын зааланд “Нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тулгамдсан асуудал болоод цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Төрийн ордны А танхимд ”Усны салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт тухайн салбарын тер, хувийн хэвшлийн үндэсний чуулга уулзалт болно.
Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ”Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээх илтгэлтэй холбогдуулан Зам тээврийн яам, Авто тээврийн газар зэрэг төрийн байгууллагын хүнд суртал, зүй бус үйл ажиллагаа, бүтцийн гажигтай холбоотой мэдээллийг авто тээвэр, нийтийн зорчигч тээврийн салбарын ТББ-уудын нэгдсэн удирдлагууд мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын удирдлагууд нутаг дэвсгэр дээгүүр нь тавихаар болсон Сайншанд Даланзадгад чиглэлийн хөндлөн чиглэлийн төмөр замыг эсэргүүцсэн малчид, нутгийн иргэдээ төлөөлөн мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Монголын Э-спортын ассоциацаас зохион байгуулж буй Э-спортын УАШТ-ий талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулах талаар иргэд мэдээлэл хийнэ.
12.00 цагт ЗТЯ-ны бодлого хэрэгжихгүй байгаагаас орон нутгийн тээвэрчид хохирч байгаа талаар “Арвин шар зам” ХХК-иас мэдээлэл хийнэ.