
Монголын хамгийн их ашиг орлоготой, үйлчлүүлэгч ихтэй "Тэнгис" кино театрыг ирэх онд бүрэн хувьчилахаар болжээ. Энэ кино театрын 34 хувийг хотын захиргаа эзэмшдэг бол 66 хувийг нь сэргээн засч, хөрөнгө оруулсан Солонгосын "Wayrich Resource Asia" компани эзэмшдэг байжээ. Харин сүүлд Солонгосын компанийн 66 хувийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Батболд нар худалдаж авсан байна.
Харин нийслэлийн захиргаанаас "Ялалт" кино театрын суурин дээр босч, анхнаасаа ашиг дагуулсан "Тэнгис"-ийг ирэх жил хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан бөгөөд удахгүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
Сэтгэгдэл (3)