
Тэд цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа, иргэний хяналт, мэдээлэл судалгаа, бүтэц, тогтолцоо, хүний нөөцийн менежментийн чиглэлээр долоо хоногийн сургалтыг зохион байгуулах юм.
Энэхүү сургалт ирэх сарын 2-9-ний хооронд болох бөгөөд энэ нь Америк, Англи болон Европын улс орнуудын хууль сахиулах байгууллагуудаас туршлага мэдээлэл солилцоход чухал нөлөөтэйг зохион байгуулагчид онцоллоо.
Дашрамд дуулгахад хууль сахиулах салбарын шинэчлэлийн хүрээнд Тахарын албаны тухай болон Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Цагдаагийн албаны тухай Монгол Улсын хуулиуд шинээр батлагдаад байгаа билээ.