зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Галтбаяр: МУИС-д яагаад бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?

2013-11-28
0
ЖИРГЭХ

    МУИС-д яагаад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай вэ? Энэ нь ямар давуу талтай талаар тус сургуулийн захирал А.Галтбаяр тайлбарласныг хүргэж байна.

MUIS7   Монгол улсын ууган их сургууль МУИС хөгжлийнхөө 70 гаруй жилийн түүхэнд удаа дараа бүтэц зохион байгуулалт, агуулгын шинэчлэл хийж ирсэн. Энэ удаагийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт одоо суралцаж байгаа болон шинээр элсэх оюутан суралцагчдын хувьд ямар нөлөө, ач холбогдолтой байж болох талаар тодорхой мэдээлэл оюутан суралцагчдад хэрэгтэй байгаа тухай МУИС-ийн Оюутны холбоо, оюутны конгрессийн гишүүдээс санал гарсан юм.

   Яагаад гэнэтхэн бүтцийн өөрчлөлтийн тухай асуудал чухал болов, бидний суралцаж байгаа сургууль мэргэжил яах бол, бидэнд ямар хүндрэл учрах бол, бас ямар давуу тал байгаа бол гэх зэрэг олон асуулт та бүгдэд байгаа нь тодорхой.

   Дээд боловсролд дорвитой шинэчлэл хэрэгтэй, сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй, өөрчлөх цаг болсон гэдэг санал шүүмжлэлийг сүүлийн жилүүдэд бид байнга сонсож ирсэн. МУИС-ийн Удирдах зөвлөл энэ талаар тодорхой шийдвэр гаргаж, үүний дагуу бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд байна.

Энэхүү өөрчлөлт хийгдсэнээр оюутан та бүгдэд ямар нөлөө үзүүлэхийг зарим жишээгээр хэлье.

 1.    Миний мэргэжил сонголт зөв үү?


Та бүхэн ерөнхий боловсролын сургууль төгсөх үедээ мэдлэг ухааны тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй байвч тухайн үед хуваарь ирээгүй юмуу дууссан гэх шалтгаанаар “ямар ч байсан МУИС-ийн аль нэг ангид орж, дараа нь шилжин суралцах” гэсэн бодолтой элсдэг тохиолдол цөөнгүй байдаг боловч шилжилтийн төлбөр гэх зэрэг олон шалтгаанаар тэр бүр боломжгүй байдаг. Тэгвэл энэ өөрчлөлт хийгдсэнээр шинээр элсэгчдийн хувьд их сургуульд элсэн ороод суралцах явцдаа өөрийгөө сорьж, хүссэн мэргэжил, хичээлээ чөлөөтэй сонгох өргөн бололцоотой байдаг олон улсын практик хэрэгжих юм.

 2.    Миний сонгож элссэн сургууль, мэргэжил алга болох уу?


Хүмүүс би Харвард төгссөн, би МУИС-ийг тийм мэргэжлээр төгссөн гэдгээрээ бахархдаг. Оюутан хүн ямар мэргэжлээр, хэр чанартай суралцаж төгсөх нь дараагийн шатны сургуульд элсэх болон ажилд ороход чухал байдаг. Одоо суралцаж байгаа оюутнуудын хувьд төгсөхдөө МУИС-д анх элссэн мэргэжлийнхээ дипломыг авах болно. Та бүгдийн сонгож орсон мэргэжил алга болохгүй, харин оюутан сонголт хийх боломж өргөн болох юм.

 3.    Миний элсэн суралцаж буй мэргэжлийн хөтөлбөрт өөрчлөлт орох уу?


Бүтцийн өөрчлөлтөөс хамааран оюутны одоо суралцаж байгаа мэргэжил хөтөлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд оюутны сонгон элссэн мэргэжлийн дагуу төгсөх хүртэл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах болно.

4.    Сургалтын чанар яаж сайжрах вэ?


МУИС-д дэлхийд нэртэй, улсдаа тэргүүлдэг олон эрдэмтэн багш нар ажилладаг. Одоогоор эдгээр эрдэмтдийн мэдлэг, ур чадвар нарийн мэргэжлээр сурч байгаа цөөн зарим оюутанд нээлттэй байна. Өөрчлөлт хийснээр МУИС-ийн оюутан сургуулийнхаа шилдэг эрдэмтэн багшаар өөрийн сонирхсон хичээл заалгах боломжийг нээж өгнө.

5.    Зарим анги, мэргэжлийг өөр сургууль, хөтөлбөрт шилжүүлэх үү?

МУИС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг ШУТИС, МУБИС зэрэг өөр сургуулийн ижил төстэй хөтөлбөр лүү шилжүүлэх асуудал огт байхгүй. Харин оюутан өөрөө хүсвэл МУИС дотроо өөр хөтөлбөрт шилжин суралцах, давхар мэргэжлээр суралцах асуудал илүү нээлттэй болно.

6.    Оюутанд хандсан үйлчилгээ сайжрах уу?


Оюутны хичээл сонголт, мэргэжил сонголт, тэтгэлэг, оюутныг дэмжих хөтөлбөрүүд, оюутны сурах амьдрах орчин болон бусад зөвлөгөө, дэмжлэгийг чанарын өөр түвшинд гаргана. Сургуулийн нөөцийг илүү үр ашигтай зарцуулж, анги, танхим, өрөө тасалгаанууд сургалт, оюутны үйлчилгээнд илүү зориулагдах болно.

   Эцэст нь хэлэхэд аливаа өөрчлөлт шинэчлэл эсэргүүцэлтэй тулгардаг жамтай. Нөгөө талаар хамт олны дунд ташаа буруу мэдээлэл тарж, сөрөг ойлголт төрүүлэх, энэ явцад алдаа гарчих вий гэж болгоомжлох, гэнэт хүчээр хийлээ хэмээн дургүйцэх зэрэг зүйл байна. Гэхдээ энэ бүх өөрчлөлт шинэчлэл оюутан, нийгмийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж хийгдэж байгаа гэдгийг ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

  МУИС бол Монголын №1 их сургууль, та бүхэн цаашид ч сургуулиараа бахархаж, МУИС-ийн төгсөгч гэсэн алдар хүндийг нийгэмдээ өргөж явна гэдэгт найдаж байна.

Захирал                  А.Галтбаяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • нарантуяа (203.91.117.4)
    дэмжиж байна. худалдааны сургуулийг тусгаарлах талаар худалдааны сургуулийн удирдлагууд яриад яваад бгаа нь оюутануудын эрх ашгийг зөрчих магадлалтай байгаа тул үүн дээр хариу авмаар байна. бид МУИС-ын статустай хувиариар орж ирсэн тийм учраас их сургуулийн боловсролтой төгсмөөр байна. хувийн сургуулийн статустай сургуулиар үлдэх гээд оюутануудын эрх ашгийг бодохгүй байгаа худалдааны сургуулийн удирдлагууд энэ бодлоо зоргсоо
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    chadhuu
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • hh (202.5.194.247)
    shaal hudlaa galtbayar ingej hudlaa hutsahaa boliosoi
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.176)
    Demjij bnaaaaa. Ali ert hiih ajil baisiin.
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • GMGL (137.224.252.10)
    Бүтцийн өөрчлөлт маш зөв одоогоор Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудад мэргэжлийн давхардал, нэг багш, нэг хичээл хармаалаад сууж байдаг асуудал их бий. Ер нь үүнийг цэгцлэх нэг үндэс энэ бүтцийн өөрчлөлт гэж үзэж байна
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.35)
    Sogtuu tolgoi
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    4 цаг 41 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    5 цаг 42 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    5 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 4 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 32 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК