Бүгд найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн хэдхэн хоногийн өмнө ирсэн билээ. Тэгвэл энхийг сахиулах үйл ажиллагаанд гар бие оролцон эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн дайчдыг төрийн одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ энэ сарын 30-нд буюу нөгөөдөр болох гэж байна.
Ёслол нөгөөдөр 10:30 цагт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний-353 дугаар ангид болно.



















































