
Тэдний цаана малчид, нутгийн иргэд ч байгаа гэдгийг хэвлэлийн хурлын үеэр дуулгасан юм.
Засгийн газраас Сайншанд-Даланзадгад чиглэлд төмөр зам тавихаар болсон. Төмөр зам тавих нь зөв ч хаана, хэрхэн яаж тавих вэ гэдэг нь судалгаатай байх ёстой гэж тэд хэллээ.
Сайншанд-Даланзадгад чиглэлийн зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хойд хэсгээр дайрч байгаа аж. Тодруулбал, тус сумын хамгийн үржил, шимтэй тусгай хамгаалалттай газарт тавигдахаар зураг төсөл нь хийгдсэн байна. Тус газар нь Цогтцэций сумын өвс, ургамал нь тэгширсэн, агь таана, хөмүүл, борголзой ургадаг, зээр нутагладаг тархлагдаагүй үлдсэн ганц газар нь аж. Цогтцэций суманд мал бэлчээрлэх гурван газар байдаг байна. Түүний хоёр нь уул уурхайн үйл ажиллагаанд сүйтгэгдэж ганц нь үлдсэн аж. Тиймээс Цогтцэций сумын иргэд ганц үлдсэн газартаа төмөр зам тавиулахыг эсэргүүцэж байгаа нь энэ аж. Хэрвээ уг газарт төмөр зам тавьбал тус сумын мал аж ахуй тэр чигтээ зогсох гэнэ. Учир нь энэ газар 60 гаруй мянган айлын өвөлжөө, бэлчээр байдаг байна. Хэрвээ төмөр зам тавьбал эдгээр айлууд малгүй, бэлчээргүй болно гэж тэд хэлсэн юм.
Цогтцэций сумын бусад газрууд нь уул уурхайд сүйтгэгдэж, талхлагдаж, усгүй, хөрсгүй болсон гэнэ. Тавантолгойн орд тус сумаас 50 км-ийн зайд байдаг байна. Тиймээс тэр хавийн агаар, ус ихээр бохирдож хүн амьдрах аргагүй болжээ.
Уул уурхайгаа түшиглэж төмөр зам тавих нь зөв ч нутгийн онгон байгалийг сүйтгэхгүйгээр хол зайдуу тавих нь зөв гэж нутгийн удирдлагууд ярьж байна. Төмөр замыг уг газраас арай зайдуу тавих боломжтой юм байна. Гэтэл “Natural sustainable” гэх компани зураг гаргах үйл явцдаа орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд уулзаж, судалгаа явуулалгүй дур мэдэн төмөр замын трасс зургийг гаргаж хүлээлгэн өгсөн байна. Тэд нутгийн малчин иргэдтэй уулзсан гэх боловч ганцхан айлаар орж уулзсан гэдгийг Цогтцэций сумын ИТХ-ын гишүүд хэлж байна.
Тиймээс Засгийн газрын тэргүүн, БОНХЯ-ын сайпд С.Оюун болон холбогдох албаныханыг тус газар ирж биеэр танилцаасай гэж хүсч байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)