
Ирэх оны нэгдүгээр сараас Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах талаар бид мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор Хууль сахиулах их сургуулийнхан шинэ төслүүд болорвсруулж байгаа аж. Үүнд, "Электрон гав", "нисгэгчгүй аппарат" зэрэг багтжээ. Эдгээр багажийг их олон төрөлд ашиглаж болох ба бараг бүх төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд электрон гаваар захиргааны хяналтыг хэрэгжүүлэх заалт орсон байна. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж сансарын хиймэл дагуулын хяналтанд байлгах аж. Ингэснээр монитор дээр тухайн хүн хориглосон газар явж байна уу гэдгийг хянах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)