Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтанд ороод удаагүй байгаа орон сууцнуудын метр квадрат зөрж байгаатай холбоотой гомдол саналууд хүрээгээ тэлж байна. Учир нь ШӨХТГ-т энэ талаарх гомдол 60 гаруй ирсэн бол одоо 100 хол гарчээ. ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар иргэд барилгын компаниудад дор хаяж 2-20 метр квадратаар “молигодуулж” байсан гэдгээ мэдсэн. Тиймээс ийн өөрийн авсан байрныхаа квадрат метрт хяналт тавьж эхэлсэн байна.
Ямартаа ч иргэдийн ирсэн гомдлын дагуу ШӨХТГ ажиллаж байгаа бөгөөд хэрэв улсын комисс хүлээж авсан байранд удаа дараа дээрх зөрчил илэрвэл тухайн байцаагчид хариуцлага тооцхоо ч хэлээд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































