
Дээрх системийг эхний ээлжинд туршилтын журмаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 400 төхөөрөмжийг ЗЦГ-т нийлүүлээд байна.
Энэхүү уншигч, хэвлэгчийн тусламжтайгаар замын цагдаа нар торгууль бичихдээ цахим уншигчид зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээг таниулан тодорхой мөнгөн дүнгээр торгосон баримтыг шууд тэр дор нь бичил хэвлэгчийн тусламжтайгаар жолоочид гаргаж өгөх юм байна. Харин торгуульсан иргэн 14 хоногийн хугацаанд аль банкны салбарт мөнгөө тушаах боломжтой.
Түүнчлэн энэ системийг ашиглан жолоочийн ухаалаг үнэмлэхийг шалгаж дотор нь бичигдсэн мэдээллийг унших бичих түүнчлэн гаргасан зөрчил, ногдуулсан торгууль түүний төлсөн байдал цаашилбал автомашины татвар, даатгалыг хүртэл хянаж шалгах боломжыг олгож байгаа юм.
Н.Анар
