
Ирэх онд нийслэлд 19 мянга 390 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй байгаа. Тэгвэл ийм хэмжээний орон сууц шинээр ашиглалтанд орох нь орон сууцны үнэ буурахад сайнаар нөлөөлнө гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тодруулбал зах зээлийн зарчмаар бол эрэлт,
нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржсэн цагт үнэ буурах боломжтой байдаг
бөгөөд ирэх онд шинэ орон сууцнууд ихээр ашиглалтад ороход үнэ буурах
болов уу гэсэн таамгийг өгч байгаа юм.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 219 барилгын төслийн 38 мянга 311 айлын шинэ орон сууц зах зээлд борлуулагдаж буй бөгөөд нэг ам метрийн дундаж үнэ 2.1 гаруй сая төгрөг байна.
Сэтгэгдэл (2)