Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ жил НҮБ-ын гишүүн орнууд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монгол орны долоон өрх тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй боловч нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвхөн гуравны нэг нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ихэнх нь боловсрол эзэмших, ажил олох, олон нийтийн ажилд оролцох эрхээ эдэлж чаддаггүй, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоо тэдний хувьд хаалттай байдаг аж.



















































