“Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар энэ сарын 27-нд БНСУ-д дахин хагалгаанд орж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний хагалгаа амжилттай болжээ. Тодруулбал тэрбээр өнөөдөр өөрийн фейсбүүк
хуудаснаа зургаа байршуулан “Гурван цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай
боллоо” гэж бичсэн байна. Түүнд тохиолдсон явдлыг эргэн сануулбал Баавар өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өөрийгөө шатаасан. Тухайн үед галыг гадны нөлөөтэй хэмээн мэдээлж байсан эцэстээ Баавар өөрийгөө шатаасан нь тогтоогдсон юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хориглоод байсан. Гэсэн ч өмгөөлөгч прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаснаар хилийн дээс алхаж ийнхүү дахин хагалгаанд орсон билээ.
Дашрамд дуулгахад Солонгосын эмч нар түүнийг нэг удаагийн хагалгаагаар ямар ч сорвигүй эдгээж чадна гэсэн амлалтыг өгөөд гэнэ.



















































