
Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говь, тал хээрийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.