Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Энэ үзэсгэлэн гурван өдөр үргэлжлээд өнөөдөр дуусч байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцож байна. Энэ үеэр 6 номинациар шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулахаас гадна тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан санал солилцохоор төлөвлөсөн юм.


















































