
Улаанбаатар хотын хамгийн олон хүн үйлчлүүлдэг эмнэлгийн нэг болох Клиникийн нэгдүгээр амаржих газар үнэгүй "3G Wi-Fi" сүлжээтэй боллоо. Өнгөрсөн баасан гарагт "Mobicom" корпораци нь тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан ийм үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Wi-Fi үйлчилгээг
Захиргаа, Хүлээн авах, Эргэлт, Амбулатори зэрэг газруудад
суурилуулсан тул "Мобиком"-ын 3G дата эрхтэй хэрэглэгчид үнэ төлбөргүй ашиглах
боломжтой болсон байна.
Сэтгэгдэл (3)