
Замын цагдаа нар өнөөдрөөс эхлэн зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохгүй. Тэд ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгөх юм. 2013 оны төсөвт батлуулсан Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн 1.8 тэрбумаар нь эдгээр төхөөрөмжийг худалдан авч, нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 цагдаад өнгөрсөн баасан гарагт хүлээлгэн өгсөн.
Энэхүү төслийн гүйцэтгэгчээр “Смарт солюшинс” компани ажиллаж, шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг сервер, сүлжээний холболтын хамт иж бүрнээр нь ашиглахад бэлэн болгожээ.
Дашрамд дурьдахад, тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх бөгөөд 14 хоногийн хугацаанд зөрчил гаргасан жолооч торгуулиа төлөх шаардлагатай болж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)