
Тодруулбал энэ төрлийн тусгай дугаар бизнес эрхлэгчид болон албан байгууллагуудын дунд эрэлт ихтэй байдаг ч дугаарын хувилбар цөөн байдаг юм байна. Иймд одоо ашиглаж буй дөрвөн оронтой дугаарын өмнө 1800, 1900 гэсэн тоо нэмэхээр болжээ. Тухайлбал, энгийн үнэ тарифтай тусгай дугаар ашигладаг байгууллага 1800 гэсэн дугаарыг ашиглах бол ашиг олох зорилготой аж ахуйн нэгж 1900-г хэрэглэх юм. Мөн олон улсын жишигт төлбөртэй тусгай дугаар нь найман оронтой байдаг гэнэ.
Дашрамд дуулгахад, тусгай дугаарын энэхүү өөрчлөлтийг 2014 оны эхнээс иргэдэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.