Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ваанчигийн Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж яваад 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнд хүнд гарз, уй гашуу тохиолдлоо.В.Сүхбат нь төрийн нэрийн өмнөөс гарсан шүүхийн тогтоол, шийдвэрийг гүйцэтгэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн хангах нэн хариуцлагатай албанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэн, чин шударгаар хөдөлмөрлөж ирсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай залуу боловсон хүчний нэг байлаа.
Талийгаачийн хуульч ажиллагаа, дайчин шуурхай, шударга байдал, хүнлэг ариун сэтгэл, тусч өгөөмөр, нөхөрсөг зан чанар хамт олны зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
В.Сүхбатын аав, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР



















































