
Өчигдөр өдрийн 13 цаг 55 минутад Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн 110/10кВ-ын Баруун дэд станцад өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотой томоохон гэмтэл саатал гарч Баянгол дүүргийн 1, 4, 5, 6, 7, 8, 9, 13, 14 дүгээр хороо II, III, IY, X хороолол, Сонгинохайрхан дүүргийн 11, 31 дүгээр хороо I, III, IY, YI бичил хороолол, түүний хойд талын гэр хороолол зэрэг газрын оршин суугчид олон цагаар тог цахилгаангүй болсон. Тэгвэл Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас дараах мэдэгдлий гаргасан байна.
"Гарсан гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан хангамжийг сэргээх ажилд тус компаниас гадна УБЦТС ТӨХК-ийн шуурхай үйлчилгээ, реле хамгаалалт, кабель шугам засварын нийт 9 бригад, Катод ХХК-ийн ажилчид хамтран оролцож, өдрийн 14 цаг 30 минутаас оройн 22 цаг 40 минутын хооронд бүрэн хийж дуусгалаа.
Цахилгаан эрчим хүчний доголдлоос шалтгаалан амралтын өдрөөр ая тух алдсан хэрэглэгчдээсээ хүлцэл өчье".
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК