
“Freezone” хамтлагийнхан өнөөдөр 12.00 цагаас "Brauhaus" ресторанд тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Чингэлтэй дүүргийн АН-аас сонгуулийн маргаантай асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Москвагийн мөсөн цирк Монголд” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
Зам тээврийн яамнаас цаг үеийн асуудлаар 09:00 цагаас яамны 201 тоотод хэвлэлийн бага хуралтай.
НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд 10.00 цагаас БШУЯ, ССАЖЯ, ХАХНХЯ, ХЯ, ЭМЯ-ны сайд дэд сайд, төлөөлөгчид хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.
Өнөөдөр ХУД-ын Соёлын ордонд 12 цагаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажилд зуучлах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өдөрлөг зохион байгуулна.