Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан: Утааны асуудалд Ерөнхийлөгчийн зүгээс үргэлж анхааран ажиллана

2013-12-03
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
2010-11-11tsagaan_bigЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Ерөнхийлөгчөөс “Агаарын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьлаа. Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд танаас хэдэн зүйл тодруулъя?

Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа гол санаа нь Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд бус Засгийн газрын бүтцэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

- Шилжүүлэх болсон шалтгаанаа тодруулж болох уу?

- Үндэсний хороог анх байгуулахдаа цаг үеийн тулгамдсан шаардлага, ач холбогдол зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж байсан. Утаатай тэмцэх асуудлыг хэдхэн жилийн өмнө хэн ч, ямар ч дарга нь халгаад барьж авч чаддаггүй, ярихаас цаашгүй байсан шүү дээ. Үнэнийг хэлэхэд тухайн үеийн Засгийн газар хүртэл халгаад барьж авч чаддаггүй байсан асуудлыг Ерөнхийлөгч улс төрийн эрсдэл хүлээж барьж авсан. Тэр нь ч оносон. Тухайн үед энэ асуудлыг Ерөнхийлөгч барьж аваагүй байсан бол өнөөдөр нийслэлийн утаа ямар байх байсныг төсөөлөхөд ч бэрх санагддаг.  Үндэсний хороо байгуулагдсанаас хойш төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, төсөл, хөтөлбөрүүдийн хоорондын уялдааг зохицуулах, үйл ажиллагаагааг тасралтгүй шуурхай зохион байгуулах, төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хэрэгжүүлсний үр дүнд энэ талаар төрийн багууллагууд тодорхой хэмжээнд анхаарч, ажил хэрэгч ханддаг болсон. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг бий болгосон, холбогдох дүрэм, журам, стандартуудыг батлуулсан, утааг бууруулахтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, мэргэжлийн албадын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ирсэнтэй яах ч аргагүй холбоотой. Мөн Үндэсний хороо нь мэргэжлийн албан хаагчдаас бүрдсэн ажлын албатай болж, үйл ажиллагаа нь хэвшин цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон байна. Манай хорооны бүрэлдэхүүнд 70 хувь нь Засгийн газрын байгууллагын төлөөлөл багтдаг бөгөөд Үндэсний хорооны тогтоол, үүрэг даалгавар биелүүлэх ажиллагааг биечлэн гүйцэтгэх ажлыг хэдэн хэдэн яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлдэг. Нөгөө талаас Улсаас хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулах ажлыг Засгийн газрын харьяа яамдууд хэрэгжүүлж байдаг, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүд нь мөн л адил. Тэр байтугай гол санхүүжүүлэгч “Цэвэр агаар” сан хүртэл Засгийн газрын тусгай сан байдаг утгаараа энэ шийдэл зөв байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо дэмжлэг үзүүлж уяалдуулахаас биш нэг ч төслийг шалгаруулж, санхүүжүүлж мөнгөн гүйлгээнд оролцдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

- Үндэсний хороо байгуулагдaaд хоёр жил гаруй боллоо гэж та хэллээ. Энэ хугацаанд юу юу хийж амжуулав?


Дээр хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд бид бүтэц зохион байгуулалтыг бий болгож, тухайлбал бүх яамдууд дээр ажлын хэсэг байгуулж, төвийн 6 дүүрэгт Засаг даргаар ахлуулсан Үндэсний хорооны салбар хороог байгуулан дүүрэг, хороо, хэсэг бүрт тулж ажиллах 684 хэсгийн ахлагчийг утааны асуудалд дайчлан ажиллуулж, урамшуулал олгож байна. Олон арван жилийн турш замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилга байгууламж, хүн амын шилжилт хөдөлгөөн зэргээс улбаалж агаарын бохирдол ихэссэн нь үнэн. Тиймдээ ч эхний ээлжинд гол бохирдуулагч эх үүсвэр болсон гэр хороололруу чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү хэрэгжүүлж эхэлсэн. “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг тогтоож, бүсэд мөрдөх журам, дүрмийг боловсруулж айл өрхүүдэд боловсруулсан түлш, цахилгаан халаагуур болон сайжруулсан зуух зэргийг татаастай үнээр худалдан борлуулж байна. Яг үнэндээ 2018 онд гэр хорооллыг зуухаар бүрэн хангахаар төлөвлөж байсныг 2014 онд багтаан дуусгах боломжтой боллоо. Энэ нь агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулж зөвхөн төрийн байгууллагууд бус аж ахуйн нэгж, албан байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагуудын хоорондын нягт уялдаатай хэрэгждэг болсонтой холбоотой. Орон сууцжуулах, барилгажуулах замаар дээрх асуудлыг шийдэх нь зөв боловч хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай. Зуух бол түр зуурын шилжилтийн үед авч байгаа шуурхай арга хэмжээ болохоос утаагүй болгох төгс шийдэл биш. Бид шинэ суурьшлын бүс байгуулж, дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлж байж утаанаас нэг мөр сална. Тэр хүртэл бид утаатай тэмцсээр л байх болно. Иймд Үндэсний хороо хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлээд байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна. Зөвхөн зуух түлшний асуудал ч биш, бид инженерийн дэд бүтцийг өргөтгөх, цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, авто замын сүлжээг сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж тодорхой хөрөнгө мөнгө шийдүүлэн чухал ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлээд явж байна. Сүүлийн жилүүдэд зарим аймгийн төв, хотуудад агаарын бохирдлын хэмжээ жилээс жилд тасралтгүй өсч байна шүү дээ. Энэ асуудлыг ч орхигдуулалгүй анхааралдаа аван ажиллаж байна.

- Зарим хүмүүс утаа багассан эсвэл арилахгүй байна гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна бэ?


Ерөнхийлөгч “Утаатай өвөл ч, зун ч  тэмцэе” гэж хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Үндэсний хороо жилийн дөрвөн улирлын алинд ч ажил цалгардуулахгүйгээр төлөвлөгөөний дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа. Бидний төлөвлөсөн ажлуудын хүрээнд хийгдэж байгаа Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх, хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна, үр дүн нь хараахан гараагүй боловч гэр хороолол руу чиглэсэн ажлын үр дүнд агаар дахь хортой бодисын агууламж 29 хүртэл хувиар буурсан дүн гарч байгаа. Энэ нь мэргэжлийн албадын шинжилгээний дүн шүү. Нөгөө алдартай ТЭЦ-2-ийн ажил ургаштай бүтсэн бол ёстой л мэдэгдэх хэмжээнд буурах байлаа. Тэгээд ч олон жилийн алдааг засахад их ч хугацаа, хөрөнгө зарах нь дамжиггүй.

- Үндэсний хороог  зөвхөн Засгийн газрын бүтцэд шилжүүлснээр илүү үр дүнд хүрэх болов уу? Цаашид улам сайжирч, тогтвортой ажиллах боломжтой юу?

Үндсэн чиг үүрэгт нь байгаа агаарын бохирдлыг бууруулах бодлогыг зохицуулж,  хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллагын хувьд Үндэсний хороог Засгийн газрын бүтцэд шилжүүлснээр ажил улам урагшлах, сайжрах боломжтой.  Ер нь бүх бүтээн байгуулалтын ажил агаарын бохирдлыг бууруулахад томоохон ач холбогдолтой байдаг. Иймээс дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийг барих, шугам сүлжээг өргөтгөх, дэд бүтцийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, замын гүүрэн гарц, тойрог хурдны замуудыг байгуулах, метро барих, хотыг задлах, оюутны хотхон байгуулах зэрэг дунд болон урт хугацаанд хэрэгжих бүтээн байгуулалтуудыг энэ шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр Засгийн газарт шилжсэнээрээ Ерөнхийлөгчийн зүгээс анхаарлаа хандуулахаа больж байнаа гэж ойлгож болохгүй. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг бий болгож тодорхой үр дүнд ч хүрлээ, цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон байна. Иймд эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм, экологийн хүрээг бүхэлд нь хамарсан энэ асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс үргэлж анхааран ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

- Цаг үеийн асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцсанд танд баярлалаа. Сүүлийн үгийг танд үлдээе.


“Монгол Улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, “Төр нь хүний  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хүлээнэ” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Ерөнхий сайд агаарын чанарыг сайжруулах талаар үргэлж анхаарч ирсэн, цаашдаа ч их зүйлийг хийж ард иргэдийнхээ эрүүл орчинд тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө илүү ихийг хийнэ гэдэгт итгэж байна. Иргэдийн оролцоонд түшиглэвэл илүү үр дүнд хүрэх болов уу. Утааны асуудалтай бүх нийтээрээ тэмцэж, оролцож байж бид үр дүнд хүрч чадна. Таны оролцоо ч утаатай тэмцэхэд хэрэгтэй байх болов уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (85.218.60.11)
    Yag yu hiij giiguulcheed ter ytaa buur uhessen um be.dyndaas ni shuurch abad hiij chadahgui bolongyyt bytsaaj ugch bgaa um bn
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.0.153.41)
    Ажлаа хариуцаж хийж чадаагүй Цагаанд ямар хариуцлага тооцсон бэ. Жирийн иргэнийг бол алж өгч байгаа даа
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • монгол (103.26.194.20)
    За луйварчид минь одоо гэр хорооллын утаа Зайсангаар зугаалж явж байналээ шүү.Эбаа л нэг сайхан юм яриад л мөнгө цохиод байгаа.Энхбаяр ахынхаа араас явж баларваа.
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.108.243)
    "УБ-ын утаа иргэдэд зарим талаар ач холбогдлоо өгч байна Утааны ачаар хүмүүс агаар салхинд гардаг болж байна" гэж АН-ын ЕНБд Ц.Оюундарь онцлон тэмдэглээд байсан шүү
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • 1 (202.55.191.35)
    Агаарын бохирдлыг бууруулах, утаагүй зуух тараах нэрээр ангийн анд Жаргалсайханаараа дамжуулж юу хийж байгаагаа хэлчих дээ Цагаан аа.
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • P. Tsagaand (97.83.245.158)
    L.Tudev guain bichsen "Ulaanbaataryig muj bolgoochee" niitleliig anzaarsan biz dee?!
    2013 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 53 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК