
Алдагдалтай ажиллах болсон шалтгааны нэг нь гэр хорооллын иргэдэд нэг литр усыг нэг, алслагдсан хороодод хоёр төгрөг өөр борлуулдаг ч усыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд найман төгрөг зарцуулдагтай холбоотой. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн гэр хорооллын усны мөнгийг хэвээр нь, орон сууцны нэг литр ус 25 мөнгө байгааг 55 мөнгө, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр нэг шоо метр усыг 555 төгрөгөөр авдгийг 810, спирт, архи, шар айраг, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газрынхыг 1000 төгрөг болгох саналаа нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ.
Сэтгэгдэл (1)