Улаанбаатар хотод нийт 262 374 тээврийн хэрэгсэл явдаг байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд өдөр тутам байнга оролцож элэгдэл үүсгэн эвдэж, сүйтгэдэг боловч зам ашигласныхаа хувьд ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө хөрөнгийн татвар болох Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлдөг байна.
Тиймээс Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад жилд нэг удаа авахаар болжээ. Энэхүү төлбөрөөр автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд нийслэлийн төсөвт 8,6 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарсан байна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөөнөөс хот руу орж ирэх чиглэлийг саармагжуулах зорилгоор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ.