Клиникийн нэгдүгээр амаржих газарт өчигдөр 45 эх амаржиж 23 охин, 22 хүү шинээр мэндэлсэн байна. Өнгөрсөн сард тус газарт 2140 эх, өвчтөн хэвтэн эмчлүүлсэнээс 1349 эх төрж 1354 хүүхэд төрүүлжээ.Нийт 1354 хүүхэд шинээр мэндэлснээс 640 охин, 714 хүү төрсөн байна. Нийт төрөлтийн 30 хувь нь мэс заслаар шийдэгдсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн өвчнөөр эмчлэгдсэн эмэгтэйчүүд 261, үүний 26.8 хувь нь мэс заслаар эмчлэгдсэн. Дурангийн аргаар 6 хүнийг эмчлээд байгаа гэж Клиникийн нэгдсэн амаржих газраас мэдээллээ.



















































