
Гэвч ийм бүтэц зохион байгуулалтанд орохоор хоёрдугаар цагдаагийн хэлтэс өөрийн гэсэн байр сууцгүй болж таарсан. Тиймээс Нийслэлээс хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдээд хоёрдугаар цагдаагийн хэлтсийн байруудыг бариулсан байгаа. Улмаар хамгийн эхэнд ашиглалтанд орж байгаа байр нь маргааш нээлтээ хийх Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс. Маргаашийн нээлтэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хотын болоод Иргэдийн хурлын дарга, ЦЕГ-ийн дарга хийгээд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд оролцоно.
Үүнээс гадна Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг цагдаагийн хоёрдугаар хэлтсүүдийн байрыг ашиглалтанд оруулах ажил үргэлжилж байна” гэв.
Сонирхуулахад Чингэлтэй
дүүргийн 13-р хороо Хайлаастын Цагдаагийн хэлтсийн барилгын ажил”
барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт “Суман тэрх” ХХК шалгаран
барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 6-р сарын 3-ны өдөр
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн санхүү, төрийн сангийн
хэлтэс, Суман тэрх ХХК нар хамтран байгуулсан байна. "Суман тэрх" ХХК нь
2013.06.10-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэн ажилласан боловч уг компани
нь баригдаж буй барилгын ажлыг санхүүгийн чадваргүй байдлаас шалтгаалан
хугацаанд нь дуусгаж чадахгүй болсон учраас туслан гүйцэтгэгчийн гэрээг
2013.10.01-ээс “Ванхүү” ХХК-ний захирал Б.Боролзойхүүтэй байгуулж
барилгыг барьж дуусгаад байгаа нь энэ аж. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар
хэлтсийн барилгыг өнгөрсөн баасан гарагт улсын
коммист хүлээлгэн өгсөнөөр барилгын нээлтийн ажиллагаа маргааш хийхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)