Тэртээ 1946 оны 3 дугаар сарын 1-нээс Оросын дуу хоолой радиогийн Монгол хэл дээрх нэвтрүүлэг явуулж эхэлсэн. Түүнээс хойш 67 жил өнгөрсөн бөгөөд энэ нэвтрүүлэг энэ сарын 29-нд хамгийн сүүлийн дугаараа үзэгчдэд хүргэх гэж байна. Манай гаригийн томоохон радио компанийн нэг “Оросын дуу хоолой” радио одоогоос 83 жилийн өмнө Москвагаас гадаад улсад нэвтрүүлэг явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр “ОДХ” радио дэлхийн хамгийн нэр хүндтэй 5 радиогийн тоонд орж байна. Энэ радиогийн гадаад нэвтрүүлгийн түүх 1929 оны 10-р сарын 29-нд эхэлснээр дэлхийн хамгийн анхны олон улсын радио бий болсон юм. Гадаадын сонсогчдод ЗХУ-ыг танилцуулах зорилготой радио компанийг эхлээд Москвагийн радио гэдэг байсан ч сүүлд нь “ОДХ” гэж нэрлэжээ.
Тус нэвтрүүлгийн зосгох болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.




















































Сэтгэгдэл (4)