
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэгэн ажлыг санаачилж, хэрэгжүүлэхээр болжээ. Тэр нь Төрийн байгууллагуудын бэлэг дурсгалыг мэргэжлийн сургуулиудаар хийлгэж хэвшүүлэх ажил гэнэ. Одоо бол төрийн байгууллагын ажилчид хүмүүст бэлэг өгөхдөө томоохон хэмжээний компаниудын бүтээгдэхүүнийг сонгодог. Харин мэргэжлийн сургуулиар хийлгэсэнээр тэднийг дэмжсан ажил болно гэж Ё.Отгонбаяр гишүүн үзэж байгаа юм байна. Хэрвээ түүний санаачилга ажил хэрэг болбол цаашид дарга нарын хүмүүст өгдөг бэлгийг мэргэжлийн сургуулиуд хийдэг болох нь.