Монгол Улсын Дотоодын цэрэг нь 1922 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн улсын чухал газруудыг манаж хамгаалах, алслагдсан аймаг хошуудад захидал шуудан хүргэх, гэмт этгээдүүдийг хуяглан хүргэх зэрэг үүргийг гүйцэтгэж байгаад 1940-өөд оноос төр засгийн тэргүүн нарын байр унаа, засгийн газрын ордныг хамгаалж байжээ.

Орчин цагийн Дотоодын цэрэг Улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлж байна.
Мөн Дотоодын цэргийн алба, үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх, мэдлэг, мэдээлэл олгох www.internal-troops.gov.mn цахим хуудсыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн иргэд Дотоодын цэргийн байгууллагатай холбогдолтой санал, хүсэлтээ 126, 93024828, 70121994 дугаарын утсанд хандаж өгөх боломжтой юм.

Д.Ундрах /24tsag.mn/