
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Энэтхэгийн Дэли хотноо монголчуудад зориулан ном айлдаж байна. Өчигдөр эхэлсэн энэ айлдвар өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.30 минутад дуусах юм. Түүний айлдварыг яг одоо Далай ламын албан ёсны цахим хаяг болох dalailam.mn сайтаар шууд дамжуулж байна.
Тэрбээр Оюун ухааны тэргүүн Богд Зонховын "Мөрийн Гурван Эрхэм" ба "Эрдэм Бүхний
Суурь" бүтээлүүдийн номын айлдвар хайрлаж байгаа бөгөөд түвд хэлнээс монгол хэл рүү дараалан орчуулан хүргэж байна. Эндээс
шууд үзнэ үү.