
11.00 цагт ШӨХТГ-ын хурлын зааланд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс хэвлэлийн бага хуралтай.
МН мэдээллийн төвд 11.00 цагт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 45 жилийн ой угтсан арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, “Архигүй монгол” сүлжээний төрийн бус байгууллагууд хамтарч “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хэрэглэгчдийн үндэсний нийгэмлэгээс МҮОНТ болон “Бурхан Халдун” группийн нэртэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Төрийн бус байгууллагуудаас Увс аймагт болсон сонгуулийн маргаантай асуудлаар байр сууриа илэрхийлнэ.