Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Амарсайхан: Хүмүүс 3 тэрбум төгрөг гээд л шуугиад байна. Шууд “май” гээд өгсөн нэг ч төгрөг байхгүй ээ

2013-12-04
0
ЖИРГЭХ
Гурван тэрбумын хөрөнгө гарлагдаж байгаа гэгдэх  “Азийн цагаан дагина” хогны уутыг тойрсон мэдээлэл ойрын хэдэн сард хэвлэлээр дуулиан тарьж байна.
    уутГурван тэрбумын хөрөнгө гарлагдаж байгаа гэгдэх  “Азийн цагаан дагина” хогны уутыг тойрсон мэдээлэл ойрын хэдэн сард хэвлэлээр дуулиан тарьж байна. Цаашид нийслэлчүүдийн ахуйн гол хэрэглээ болох тус уутыг үйлдвэрлэж байгаа “ОБ пластик” компанийн Захиалга хариуцсан захирал О.Амарсайхантай олны шуугиад байгаа сэвдээр ярилцлаа.

-    Танай компанийг тендерт оролцолгүйгээр хогны уут үйлдвэрлэх эрхийг авсан гэж ярьж байгаа. Энэ үнэн үү?

-    Тендер зарлаагүй тухайд бид биш хариуцсан газар нь хариулт өгөх байх. Энэ ажил дээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан багагүй хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр дээрхи 2 компанийг сонгосон болов уу. Ерөнхийлөгч маань “Дотоодоосоо авах боломжтой ажил үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгчдээсээ авч, үнэхээр боломжгүйг нь гаднаас авч байх”-ыг хүртэл уриалсан шүү дээ. Манай үйлдвэр анх 2005 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Хүнсний нийлэг уут, сав, баглаа боодол хийхээс гадна олон төрлийн ахуйн хэрэглээний нийлэг уутыг ч үйлдвэрлэдэг. Хог хаягдлын уут үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх  ажлын тухайд бол бид дөрвөн жилийн өмнөөс судалгаа хийж үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд бид ахуйн хог хаягдал хийж хаях зориулалттай том жижиг хар өнгийн уут, эмнэлэгийн тусгай хог хаягдал хийдэг улаан шар хар өнгийн уут зэргийг үйлдвэрлэн харилцагчиддаа нийлүүлэх болсон доо. Гялгар уут гэлтгүй бүх төрлийн баглаа боодол хэрэглэгчид очоод хэрэглээнд орсны дараа ихэнхдээ хог болдог зүйл. Гялгар уутыг байгаль орчинд хор учруулдаг гэж хүмүүс  их шүүмжилдэг. Мэдээж ил задгайгаар нь хаявал үнэхээр байгальд хор учруулах нь үнэн. Гэхдээ бид хог хаягдлаа байгальд ил задгайгаар нь хаях ёсгүй шүү дээ. Одоо бид орон сууцны айлууддаа зориулаад арай жижиг хэмжээтэй уутыг үйлдвэрлэн нийлүүлэх бодолтой байна. Хэрэглэгчдээс ч уутны хэмжээг багасгаж өгөхийг хүссэн хүсэлт их ирж байгаа л даа.

-   УИХ-ын дарга З.Энхболд энэ уутыг үйлдвэрлэж буй компаниудад шалгалт оруулна гэсэн байсан. Энэ талаар таны бодол…?

-    Бид стандартын шаардлага болон эрүүл ахуйн шаардлага хангасан уут үйлдвэрлэн нийлүүлж байгаа. Шалгалтаас айж эмээгээд байх юм алга. Хэзээ ч ирээд шалгаж болно. Бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ л гүйцэтгэж байна.  Одоо ард иргэд маань хэрэглээгээ зөв болгоод хог хаягдлаа зориулалтын уут саванд нь хийгээд зориулалтын хог хаях цэгүүдэд хаяж хэвшчих л хэрэгтэй байна.

-    “Азийн Цагаан Дагина” хогны уутыг үйлдвэрлэхдээ гадны улсуудаас туршлага судалж, судалгаа хийж үзсэн үү? Жишээ нь Японд хогны гурван төрлийн уут байдаг?

-    Миний хувьд гадны улс оронд очихоороо хогийн сав, хогны уут, хогийг хэрхэн хаяж байгаа зэргийг ажиглаж судлаад л явдаг. Ингээд явахад бүх л улсууд хог хаягдлаа нийлэг буюу гялгар уутанд хийж хаядаг юм байна лээ.

-    Хогны уут айлуудад үнэгүй тарааснаас үнэхээр сайн үр дүн гарна гэдэгт та итгэлтэй байна уу?


-    Гэр хорооллын айлууд сар бүр хогны мөнгө гэж 2500 төгрөг төлдөг. Харин орон сууцны айлууд 3000-5000 төгрөг төлдөг байх. Одоо энэ уутанд хогоо хийдэг болсноор таны хогонд төлдөг мөнгөнөөс 1425 нь энэ уутанд шингэчихэж байгаа юм. Үлдсэн мөнгө нь  үнс, нурам ачихад зарцуулагдддаг байх. Гадны орнууд хогны мөнгө гэж төлөх биш зориулалтын хог хаягдлын уутаа худалдаад авчдаг юм билээ.

-    Нийслэлийн төсвөөс орж  ирж  буй эхний санхүүжилт гурван тэрбум гэсэн. Та бүхэн энэ мөнгөө авсан уу?

-    Хүмүүс гурван тэрбум төгрөг гээд л шуугиад байна. Бид уутаа үйлдвэрлэж нийлүүлээд гүйцэтгэлээрээ авч байгаа. Түүнээс биш энэ ажил хэрэгжиж эхлээд л шууд “май” гээд өгсөн нэг ч төгрөг байхгүй ээ. Анх бид Нийслэлийн ЗАА-тай гэрээ байгуулахад валютын ханш ямар байлаа…одоо хэд болоод байгаа билээ. Бид бүх түүхий эдээ гаднаас импортоор авдаг. Гэтэл 95 төгрөг гээд төсөвт суулгасан болохоор одоо үнийн өөрчлөлт хийх боломжгүй. Захиалагч талаас “Уучлаарай та бүхэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой” гэсэн шаардлагыг тавьж байгаа. Бид  ч хугацаандаа амжуулж уутаа үйдвэрлэх гээд зүтгэж байна. Бид уутаа үйлдвэрлэж чадахгүй бол мөнгө авахгүй. Хэрвээ уут үйлдвэрлэж байгаа 2 үйлдвэр нөгөө яригдаад байгаа 3 тэрбум төгрөгийг бэлнээр нь аваад тэрүүгээрээ түүхий эдээ бэлдэж байгаад уутаа үйлдвэрлэж эхэлсэн бол валют өсөх зэрэг хамаагүй байхсан . Гэтэл тийм биш шүү дээ. Бид өөрсдийнхөө нөөц бололцоон дээр тулгуурлаад түүхий эдээ оруулж ирж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж  нийлүүлчихээд л гүйцэтгэлээрээ мөнгөө авч байгаа. Энийг ард иргэд төдийгүй хэвлэл мэдээллийнхэн маань ялгаж салгаж зөвөөр ойлгоно гэж найдаж байна.

-    Нимгэн уут гэж хүмүүс шүүмжилж байна. Зузаан болгож болох уу?

-    Зузаан болгож болно, болгож ч байгаа. Гэхдээ гялгар уут нимгэн суналт сайтай байх тусмаа даац сайн байдаг онцлогтой. Гэтэл ард иргэдэд энэ талын мэдээлэл хомс байгаа болохоор зузаан байх тусмаа сайн гэж ойлгоод байдаг л даа. Жишээ нь энэ Германд хэрэглэдэг хогны уут байна. Амсрыг нь татаад уяж болох зориулалттай хийгдсэн байгаа. Энэ уут  гэхэд л маш нимгэн, зөөлөн, суналт сайтай байгаа биз ? Бид ногоон уутыг амсрыг нь уяж боох зориулалттай хийж болно. Гэхдээ ингэж хийхийн тулд зориулалтын тоног төхөөрөмж нь гэхэд л бараг хагас тэрбум төгрөг болно. Хэн нэг нь муулж шүүмжилсээр байгаад хэзээ ч зогсож мэдэх ажилд тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж зүрхлэх компани лав олдохгүй нь ойлгомжтой . Бид гэрээний дагуу ажлаа хийгээд явж байгаа. Нийслэл замаа сайхан засч байна… одоо хогоо цэгцтэй хаяад хэвшчихвэл бас нэг соёл юм даа.

-   Гялгар уут нь байгальд хор хөнөөлтэй гэдгэг утгаар нь хүмүүс эмзэгээр хүлээж авч байгаа? Байгальд ээлтэй гэж зарласаны учрыг тайлбарлавал?

-    Тэгэхээр хүн байгаа цагт хог хаягдал гарч таарна. Хог хаягдал гарч байгаа цагт хаана хэрхэн хаях уу, хогийн саванд хаях ёстой юм уу, зориулалтын уутанд хийх юм уу, ангилан ялгаж хаях уу гэх мэт олон асуудал гарч ирнэ. Мөн ангилсан хог хаягдлаа хэрхэн ялгаж дахин боловсруулах, хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгох ёстой юм. Байгальд хор хөнөөл болох хог хаягдлыг ангилан ялгаж бүтээгдэхүүн болгох асуудлыг илүү хөндөж ярих нь чухал болсон цаг ирээд байна. Зориулалтын уутанд хийж хаяад хэвшчихвэл орчин тойрон хоггүй болж,тэр утгаараа байгаль орчинд ч ээлтэй болно шүү дээ.

-    Нийлэг материалаас өөр сонголт байхгүй юу?

-    Манай салбар компани мөн цаасан уут ч  үйлдвэрлэдэг. Цаасан уут маш өртөг ихтэй. Тэгээд ч цаасыг гаргаж авдаг гол түүхий эд нь мод болохоор байгаль орчноо хамгаалах гээд ярьвал харин ч сөрөг үр дагавар ихтэй нь тодорхой. Дэлхий нийтэд хог хаягдлаа гялгар уутнаас өөр төрлийн уут саванд хийж хаях шинэ хэрэглээ одоохондоо гараагүй байна. “Азийн Цагаан Дагина” хогны уут нэг ширхэг нь 95 төгрөгийн үнэтэй гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Харин ийм хэмжээтэй цаасан уут 1000 хол давсан үнээр гарна. Тэгэхээр ийм ухаалаг бус хэрэглээ манайд битгий хэл дэлхий нийтэд алга байна. Хог хаягдлыг хамгийн өртөг багатай уутанд л хийж хаяад түүнийгээ дахин боловсруулах хэрэгтэй шүү дээ.

-   Хогоо гаргаад хаяхад хог ухдаг хүмүүс ирээд уутыг задлаад замбараагүй болгож орхидог. Тэгэхээр шил, лааз хийдэг уутыг нь тусдаа тэмдэглээтэй үйлдвэрлэж болохгүй юу?


-    Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 23 жил болж байна. Тэгтэл зах зээлд шилжээд 200 гаран жил болсон улс орны хүмүүсийн хэрэглээний соёлтой харьцуулахад хэцүү л дээ . Гэхдээ бид соёлтой хэрэглээтэй болж сурч байна. Тиймээс хамгийн эхэнд хог хаягдлыг зориулалтын уутанд нь хийгээд хаях ёстой юм байна. Үүний дараа хог хаягдлыг ангилах ёстой. Ингэснээр дахин боловсруулах боломжтой цаас, мод, пластик, төмрийг нэг уутанд хийнэ. Харин ахуйн хог хаягдлыг өөр өнгийн уутанд хийх ёстой. Энэ бол цаашид хэрэгжээд явах ажил болов уу. Энэ хогны уутанд сэтгэл хангалуун бус хүмүүс байгаа. Мөн дэмжиж байгаа хүмүүс ч их байгаа. Хогны уут хэрэггүй гэж хэлж буй хүмүүсийг хогоо ил задгай хаядаг нөхөд байх л гэж би ойлгож байгаа.

-    Өдөртөө хэдэн уут үйлдвэрлэж байна вэ?


-  Одоогийн байдлаар 4 машинаар өдөртөө 300 гаруй мянган уут гаргах хүчин чадалтай. Сардаа 9 сая уут гаргах хүчин чадалтай бөгөөд шаардлагатай бол хүчин чадлаа нэмэх бүрэн боломжтой. Тэгэхээр Монголдоо хог хаягдлын уутыг үйлдвэрлэх бүрэн чадалтай гэсэн үг юм. Дэлгүүрүүдэд Герман Хятад болон өөр бусад орнуудаас оруулж ирсэн хогийн уут зарж байдаг. Гэхдээ тэр уутыг өндөр үнэтэйгээр авах хүмүүс хэр байгаа билээ. Бид Монголдоо хийж чадах зүйлээ гаднаас авч дэмий мөнгө зарахгүй байх хэрэгтэй юм.

-    Эрүүл ахуйн хувьд ямар нэгэн хор хөнөөлгүй гэдэгт та бүхэн баталгаа өгнө биз дээ?


-    Гялгар уутны үндсэн түүхий эд бол полиэтилен. Манай түүхий эд хил гаалиар БОНХЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу орж ирдэг. Хилээр орж ирэх болгондоо Гаалийн төв лабораторид түүхий эдийн шинжилгээ өгнө. “Энэ түүхий эд бол дэлхийн стандартад нийцсэн цэвэр түүхий эд, полиэтилен мөн байна” гэсэн дүгнэлт гардаг. Тэгээд түүнийгээ боловсруулаад бүтээгдэхүүнээ хийнэ. Үүний дараа бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид шалгуулдаг. Энэ бүхний дараа хор аюулгүй нь тодорхой болдог.

-    Түүхий эдээ танайх хаанаас авдаг вэ?

-   Хятад, Солонгосоос авч байгаа. Оросоос авах боломжтой ч бидэнд хүндрэл маш ихтэй дээр нь үнэ өндөр байдаг. Солонгос үнэ нь арай боломжийн байна. Нефть ихтэй болон химийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад гялгар уутны түүхий эдийг хийдэг. Түүнээс биш захын орон хийдэггүй. Зарим хүмүүс гадуур байгаа хаягдлаар гялгар уут хийдэг юм шиг ойлголттой байдаг. Тийм биш шүү дээ. Полиэтилен гэдэг түүхий эдээр л хийдэг юм. Энэ төрлийн түүхий эдээр дуслын тарианы уут, хүүхдийн угж гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг хийнэ. Полимэр дотроо маш олон төрөл байдаг.

-   Байгальд хаягдсан гялгар уутыг дахин боловсруулах технологи нь Монголд хэр байдаг юм бол?

-    Гялгар уутыг 100% дахин боловсруулах боломжтой. Гэхдээ ингэж дахин боловсруулалтанд орсон түүхий эдээр хүнсний хэрэглээнд хэрэглэх уут сав баглаа боодол хийх боломжгүй. Манайд хэд хэдэн компани гялгар уутыг дахин боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Дарханы компани гэхэд л гялгар уутыг хайлуулж хэвэнд цутгаад хайс, хашаа, гудамжны сандал, траншейны таг гэх мэт бүтээгдэхүүнийг хийж байна. Манай ажлын гадаа ч гялгар уутыг дахин боловсруулаад хийсэн сандал байгаа. Ногоон уут ч гэсэн дахин боловсруулагдаж эхлээд байгаа.

-    Үнс хийж хаяж болохгүй сул талтай юм байна лээ?


-    Энэ уут үнс хийх зориулалтгүй шүү дээ. Ахуйн хог хаягдал л хийж хаях зориулалттай. Цаашид энэ уут маань боловсронгүй болно. Хүн бүрийг зөв хэрэглээтэй болгохоор бүтээгдэхүүнээ нийтэд дэлгэрэнгүй сурталчилахад үнэндээ ганц хоёр компаний хүч хүрэхгүй байх. Бид боломжоороо хичээж байгаа.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.5.196.254)
    (203.169.54.248) чи өөрөө тэнэг мал байна даа ер нь ялгар уутанд үнс хийнэ гэж юу байса юм бэ хөдөөний гар байна даа чи
    2013 оны 12 сарын 05 | Хариулах
  • Үнс хийгээд байхдаа яахав дээ (202.5.196.254)
    Энэ сэтгүүлч нар дандаа балай юм ярих юм. Угаасаа нэг цэцэрлэг барьж байхаараа хотоороо цэвэр байвал мэдээж дээр шд ээ. Тэгээд ч нэг цэцэрлэгийг 3 тэрбумаар барихгүй шд ээ мөнгө дахиж нэхээд л доод тал нь 8-10 тэрбумаар барих байх.
    2013 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.169.54.248)
    Ямар тэнэг гарууд вэ. Үнс хийж болохгүй гэж угаасаа хэвлэлээр шүүмжилж байгаа. Шүүмжилж байгаа сэдвийн талаар тодруулж асуух нь сэтгүүлчийн ажил. Та нар хоёр өгүүлбэр ч олигтойхон холбоод биччихгүй байж битгий комментийн араас далдганаж бай. Малнуудаа
    2013 оны 12 сарын 05 | Хариулах
  • Hahaha (126.205.197.24)
    Uns hiigeed baihdaa yahavdee.Teneg huuhen be.Setguulch gej iim l yumnuud olshirchood baigaamdaa hahaha
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.93)
    uns hiij bolohgui sul taltai genu? unen teneg setguulch haha
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (103.26.194.85)
    халуун цогтой үнсийг савлаад хаяж болно гэж яаж толгойд нь ороод байнаа Ямар тохиолдолд үнсийг бүрэн хөргөөж байж хаях ёстой
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.74.2)
    Тэнэмэлүүд чинь хүн хог болчоод байна дарга нараа....
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    нээрээ хужаагаас оруулж ирж байгаагын дэргэд хаа очиж үндэсний үйлдвэрлэл шдээ. Манайхан гэж дандаа хийж байгаа нэгийгээ гоочлох юмдооо. Уг хот юм хийгээл байгаа шдээ. манай байрныхан лав гайгүй сайн хэрэглээд хэвшиж байгаа. Эмх цэгцтэй гайгүй л харагдаж байна лээ жигдхэн уутанд хийчихээр. Харин хурдан авахгүй бол тэнэмэлүүд задалчаад байгаа ажиглагдсан. Тэнэмэлүүдээ цэгцэлмээр байна Үүл даргаа
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.78.63)
    Т.Энхэлээ гэнэ үү? Хар мал аа!!! - Үнс хийж хаяж болохгүй сул талтай юм байна лээ? гэдэг чинь юу гэж байгаан? Мал минь ядаж энэ ярилцлагаа өөрөө хийдэг юм бол энэ хэсгээ хасчихаж мэддэггүй мал уу? Гялгар уутанд ер нь яаж бодохоороо цогтой үнс хийдэг гэж бодоов? Дүүрцэн мал вэ яадаг
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.114.233)
    хэмжээ нь багасч байгаам байна лээ...сонголттой болох юм гэсэн
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.131.237)
    Тэгээд хужаагаас баахан хортой хар уут оруулж ирж байхаар өөрсдөө энийгээ л хийгээд явчиж байгаа нь бүр магтмаар байна. Амжилт хүсэе ОБ Пластик
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    уут хийхээр хийлээ гээд байгаамуу. Азийн цагаан дагина гэж бичигтэй уут байна лээ. Хуучны сайхан үе бодогдож байна лээ. Харин хэмжээ нь том санагдсан.
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Bat uul ih hurliin gishuun bish hotiin darga ni hiij baigaa ni harin zohiod baigaan kkk. Zorigtoi alhmuud ih hiij baina. yadiin tyltal ni hiigeel yz. Ugaasaa shiidmeg baijeej amjilt irne shdee. yzeed bai amjilt
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    hogiin uut ugch baigaag buruu gej bodohgui baina. bid aliin bolgon haltar tsarailj yavahav dee. Ug ni ali ert hiichih baisan zuil shdee. Harin hiij baigaa ni ene geed ereenees baahan uut niiluuleed baival uur hereg. Undesnii uildverlelee demjij baigaa ni harin Uul dargiin zuv shde. Surguuli tsetserleg barih mungu baisiin geel Tv geer mataj baina lee. Gehdee hognoosoo salahguigeer bid yaj uragshaa alhahiin bee. Iluu dutuu yum bodolgui ehleed uutaa hereglej surchmaar baihiin. ternii daraa asuudlaa uuruur tavibal yasiin
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.169.54.248)
    За яахав дээ нэгнийхээ хийж байгаа эжлыг манйайхан миалаад л байх юм. Хэрэглэж болож л байна лээ
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • optimist (203.194.114.233)
    "Монгол хэвлэл" ХХК бас хийж байгаа гэсэн
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.169.54.248)
    Гэхдээ л энэ уутнаас өөр юм хийх хэрэгтэй
    2013 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 40 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 28 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК