
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараас сонгуулийн үеэр 100 мянган төгрөг авсан иргэд нийслэлд ирж Сонгуулийн хуулийн хэрэгжүүлэхийг шаардаж эхлээд байгаа. Тэд СЕХ-ноос авсан тус бүр нэг сая төгрөгийг буцаан өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Хэдийгээр энэ асуудлыг шат шатны шүүхээр хэлэлцэж мөнгө тараасан зарим хүмүүст ял, торгууль ногдуулаад байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, гомдол гаргасан нэр дэвшигчдийн хэнийх нь зөв, бурууг СЕХ шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тэдгээр хүмүүс СЕХ-ноос хариу өгөх хүртэл Улаанбаатараас явахгүй гэдгээ мэдэгдэ суулт зарлаад байгаа.
Ингээд тэдэнтэй очиж уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. М.Шинэн хэлэхдээ "Ард амьдрал хэцүүдэж байна. Бичгийнхээ хариуг авах гэж ирээд долоо хонолоо. Энэ Даваа гарагт хариуг өгнө гэсэн ч өгсөнгүй. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзуулахгүй, биднийг дотогшоо нэвтрүүлэхгүй байна. Өглөө 08.00 цагт ирж суугаад орой 15.00 цагт явж байгаа хэрнээ Ч.Содномцэрэнтэй уулзаж, таарахгүй юм. Бид "Цэцэг" зочид буудалд байрлаж байгаа. Зочид буудлын мөнгө өдөртөө 50 мянга. Бид өөрсдөө мөнгөө төлж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)