
Сүүлийн үед Улаанбаатар хотын гэр хороололд гал түймэр ихээр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэс маргааш тус дүүргийн 9-12 дугаар хорооны айл, өрхүүдэд шалгалт хийх гэж байна. Ингэхдээ тэд айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан зэргийг шалгаж зөвлөмж өгнө.