Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ С.Жавхлангийн дуучин гэргий Г.Эрдэнэчимэгийн фото түүх

2017-8-27
0
ЖИРГЭХ

  24tsag.mn “facelook” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголчуудын сонирхлыг хэзээ үргэлж татаж байдаг нэгэн бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна.


  24tsag.mn “facelook” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголчуудын сонирхлыг хэзээ үргэлж татаж байдаг нэгэн бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг  Г.Эрдэнэчимэгийн хувийн амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг facelook танд олгож байна.
 

3f4fe4ec5347d26abig

 

Эцэг, эхийн хамт. Дуучин Г.Эрдэнэчимэг Архангай аймгийн Булган суманд 1984 онд Гантөгсийн гэрт мэндэлжээ.  Түүний бага нас Архангай аймгийн төвд өнгөрсөн бөгөөд тэрбээр одоо ч зуны цагт нөхрийнхөө хамт төрсөн нутагтаа очиж гэр барин, амьдардаг. Тэдний хамгийн сүүлд гаргасан “Хар хархан харц” дууны клипний зураг авалт л гэхэд Архангай аймгийн Булган суманд хийгдсэн байдаг.
 
 
3f4fe4ec5347d26abig

 

Улаан хацарт. Дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэж, олон тоглолтод оролцдог, нийгмийн  идэвхитэй охин байсан гэж түүнийг таньдаг хүмүүс хэлж байна. Тэрээр багаасаа “од”-ын амьдралаар амьдарсан гэхэд болно. Манай хүн хөөрхөн болохоор хөвгүүд араас нь их гүйнэ. Тэрээр үеийнхнээсээ арай том биетэй байж.
 

3f4fe4ec5347d26abig
 

 

Оюутан болов. Арваа төгсөөд Г.Эрдэнэчимэг Архангайд хувиарлагдсан СУИС-ийн ганцхан ширхэг хуваарийг авч чадав. Олон авъяаслаг хүүхэд өрсөлдсөн ширүүн тэмцэл дундаас тэр товойн гарч СУИС-ийн уртын дууны ангид элсэж оржээ.
 

3f4fe4ec5347d26abig
 

Төгсөлт. 2006 онд сургуулиа төгсөв.


3f4fe4ec5347d26abig

 

Мисс. Г.Эрдэнэчимэг өөрийгөө мисс гэж ярих дургүй ч цагтаа яалт ч үгүй миссийн тэмцээний тайзан дээр алхаж явжээ. Алхахаар барахгүй “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж тэргүүн титэм зүүж байсан удаатай. Монголд миссийн титэм зүүсний дараа Солонгост зохиогдсон “Олон Улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож уртын дуу дуулж, монгол бүжгээ хийж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг ч хүртэж байв. Энэ зураг гэрчилнэ.
 

3f4fe4ec5347d26abig

3f4fe4ec5347d26abig
 
Уртын дууны хамтлаг байхдаа яахав дээ. Анх тэднийг хамтлаг байгуулахад хүмүүс ингэж хэлж байв. Этник чиглэлээр дуулдаг гурван охиныг нэгдэхэд хөндлөнгийн хүмүүс ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Учир нь Г.Эрдэнэчимэг,  Д.Үүрийнтуяа, Б.Номин-Эрдэнэ нар хөгжмийн зохиолч М.Эрдэнэбаатар, зохиолч СГЗ Ш.Гүрбазарын "Шуранхай" дууг хамтран дуулснаар хүмүүс тэднийг хамтлаг гэж ойлгох болжээ. Тэд анхандаа хамтлаг гэж дуудуулахаасаа их л ичдэг байсан гэдэг. Удалгүй хамтлагаа байгуулан урлагт гялалзаж явтал Г.Эрдэнэчимэг нь хүний эхнэр болоод тарах нь тэр. Одоо гурван бүсгүй тус тусдаа уран бүтээлээ хийцгээж байна.

3f4fe4ec5347d26abig

 

Олны танил нөхөр. Дуучин бүсгүй 8 жилийн өмнө нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлантай гэрлэсэн бөгөөд тэд өдгөө Ж.Үжингүнж, Ж.Өдрийнцолмон гэх хоёр охин, нэг хүүтэй. Энэ гэр бүлийн хаана, хэрхэн яаж амьдардагаас эхлээд бараг юу идэж, уудгийг нь хүртэл хүмүүс сонирхдог. Тэднийг гэрлэхээс өмнө хэнийг нь ч хүмүүс ингэж сонждоггүй байлаа.
 

5313_378222528971778_727031843_n
 
 
Олны тэгэж их сонирхох болсон шалтгаан нь С.Жавхлан монгол ахуй ярьж, дээл өмсөж, гэр барьж амьдарсантай холбоотой. Удалгүй гэр бүлээрээ ийм имижтэй болсон нь. 
 


3f4fe4ec5347d26abig
 

Өөрийнх нь хэлсэн үг.  “Бид дөрвийн амьдралын л нэг өдөр шүү дээ.”



3f4fe4ec5347d26abig

3f4fe4ec5347d26abig

Будаггүй. Одоо Г.Эрдэнэчимэг монгол дээл өмсөж, нүүрээ бараг будахгүй явдаг. Өөрийнх нь хэлснээр бол үзэл бодол, амьдралын зорилго нэгтэй хосуудын үйлдэл нь ч адилхан байх ёстой гэв. С.Жавхлан гавъяатад ч эхнэрийнх нь энэ төрх таалагддаг гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
 
3f4fe4ec5347d26abig
 
Содон имиж. Гэрлэсэнээсээ хойш дуулгавартай гэргий гэх нэрийг зүүгээд байгаа тэрбээр нийтийн дуучдын шинэ жилийн арга хэмжээнд  монгол дээл гутал өмсөж, нүүр амаа ч будаагүй ирсэн нь олныг гайхшралыг эрхгүй төрүүлсэн билээ. Үүнээс ч илүү анхаарал татсан зүйл болсныг дараагийн зургийн тайлбараас уншина уу.
 

3f4fe4ec5347d26abig
 

 

Араг. Тэрбээр С.Жавхлантай гэрлэснийхээ дараахан Долоон буудалд гэр барьж амьдарсан. Удалгүй тэндээ цагаан эсгий дэвсэж, араг түшин төрсөн юм. Энэ талаарх мэдээ нэг хэсэгтээ л шуугиан тарьж байлаа. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Хайрт хань, ээж, эмээгийнхээ дэргэд араг түшиж, амаржих хамгийн дээд жаргал байсан” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ одоо С.Жавхлангийн гэр бүл Долоон буудлын гэрт биш хотын төвийн байранд амьдарч байна.


 

526345_378222598971771_1941346724_n

3f4fe4ec5347d26abig

 

Үйлэнд уран. Тэрээр оёдол үйлэнд уран гэдгээрээ одооний бүсгүйчүүдээс ялгардаг нэгэн. Саяхнаас өөрийн гэсэн оёдлын цехтэй болсон тэрбээр нөхөр, хүүхдийнхээ хувцсыг өөрийнхөө гараар оёдог. Үндэсний хувцас хэрэглэлийн захиалга, засварын газартаа чадварлаг хэдэн оёдолчин ажиллуулж буй бөгөөд урлаг соёлынхон хэдийнэ тухлаад авчээ.
 

5313_378222528971778_727031843_n

3f4fe4ec5347d26abig
 
Хамаг Монгол. Тэрбээр нөхрийнхөө хамтаар "Хамаг Монгол" төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлынхаа хүрээнд Тува улсын Кызил хотоор аялж мөн Халимаг, Буриад, Өвөрмонгол тоглолтоо хийсэн юм. Мөн 2013 онд "Хамаг Монгол" төслийнхөө хаалтын тоглолтыг Чингисийн талбайд нүсэр тэмдэглэсэн билээ.
 
 
Тэрбээр өөрийн бие даасан уран бүтээлийг хийж эхлээд байна. "Зургаан ханатай гэр" гэх дууны клипний зураг авалтын үеэр.
 
Түүний нөхөр С.Жавхлан энэ жилийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан өрсөлдөж байна. Харин гэргий нь хэзээ, үргэлж дэмжсээр...
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (172)

  • Lxagwa (112.72.11.110)
    Сайхан бүсгүй..
    2017 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.186.54)
    Tag huduu l humuus shu de. Ner turd durtai uursdiigu magtuulj todroh durtai. Ene n tegeed tuluv daruu zan munuu. Hotiin huuhnuud yum uzej nud tailsan tuluv daruu ner huuguud od boloh gd yavahgui n iluu saihan yumda. Hotiin goe chadaltai ajil heregch daruu huuhnuud zunduu bna. Eniig harhaar ineed hureed bh yumda.
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
    • Lxagwa
      Нээх атаархуу болчлоо гэж санагдахгүй бн уу..ккк
      2017 оны 09 сарын 04
  • Зочин (103.57.94.92)
    Mash ih taalagddag uzesgelen goo emegtei
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • enee (27.123.214.101)
    Saihan busgui shu Ger buld Ni sain saihnig husie
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • dyy nartaa amjiltiin deediig hysye! (148.60.92.227)
    yrgelj demjij baihaar saihan ger byl dyy nartaa mongolooroo yabaad ni hamgiin saihan bayar hyrgye!Minii Mongol ydahgyi dee,debjin deeslej delhiin sonoriig deldiilgeh bolno!yynd ta hoyoriin oruulsan hybi nemer baih bolno!
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    zayanii xaniud
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Мгл (122.201.31.32)
    Унэхээр сайхан монголжингоо,уйлэнд уран,эгэл даруу толов,ес заншилаа дээдэлдэг.Бохь зажилж,архи тамхи хэрэглэж,баячуудын араас хооцолдож,нуур амаа будаж засуулсан зарим хуухнуудиин эсрэг дур юмдаа.Уух туухээс харахад иим л бусгуйчууд эрчуудиин хань,ээж болж монголын маань омно дэлхииг согтгож байждээ
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.22.71)
    saihan goyo ger bul shuu az jargal husie, Javhlan gishuun ta 2 neg goyo toglolt hiigeerei amjilt husie
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Б.зочин (124.158.95.187)
    Монгол хүн Монголоороо байх шиг сайхан хаа ч үгүй.та нарынхаа амьдралд эрүүл энх аз жаргалыг хүсье. Сайхан хосууд, сайхан гэр бүл сайн сайхныг ерөөе.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Zochin (139.5.216.71)
    Saihan ni ch yu yum sain ehner
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    joohon shou yumuu daa. populist, ter dundaa asar mergeshliin populist boloh zam ruugaa orj dee, joohon hudlaa sanagdlaa. nuur amaa budahgui hun ailgaj yavj yanaa, tsaana ni nugoo populism l unertej baina sh dee. tegeed nuhortoigoo niileed tolgoigoo joohon tsenegleed, uneheer l ene ulsyn tuloo yum hiige gevel bolovsor!!! bolovsrolgui, hooson setgel hudloloor uls oodlohgui. chadahgui bol zugeer l togoo shanagany ajlaa hii.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • з (119.40.98.10)
    МУНДАГ
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • mgl (103.9.90.130)
    uneheer saihan busgui shuu mash sain duuchin az jargal husie
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.43.15)
    Аз жаргал сайн бүхнийг хүсье
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (66.181.185.29)
    Аз жаргал хүсье, Улам даруухан байдагаараа үеийнхэндээ үлгэр болж яваарай, Аз жаргал хүсье
    2017 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.188.162)
    Улаанбаатарын Улаан номонд оруулам сайхан Монгол бүсгүйд, дахин давтагдталаа удаж мэдэх төрийн түшээ залууд, энхрий үрсэд нь аз жаргал хүсэн ерөөе!
    2017 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Их хуралд хжлгайч нарын дунд ганцаарсан хүн Ардтүмэн минь Жавхаран шиг эх оронч хүмүүсээн олноор нь их хуралд төлөөлөө болгон сонгож олнох болгож чадвар Монголчууд төрдөө эзэн байж чадна Монголхүн бүр аз жаргалтай амьдарч чадна
    2017 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Сайхан гэр бүл дээ Жавхалан харуун эх оронч сэтгэлтэй чин шудраг залуу
    2017 оны 08 сарын 27 | Хариулах
  • Дэлгэр (103.212.118.48)
    Одоогийн залуу гэр бүлд зөв үлгэр дууриалал болж амьдарч байгаа залуу сайхан гэр бүлүүдийн төлөөлөл болсон та нартай баярлалаа Монголын маань ирээдүй ийм л байгаасай амжилт хүсье
    2017 оны 01 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.9.43.3)
    Хүмүүсээ ямар үсгээр юу гэж бичиж байгаагаа мэдэж байгаа юм уу та нар хар даа ajai jargal hvci-энийг юу гэж ойлгох вэ,өөрсдийгөө ингэж гутаах ч гэж дээ бид нар чинь монгол хүн, монгол үсэгтэй.А-гаас Я-хүртлэх
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.43.3)
    чи монголын эмэгтэйчүүдийн сор нь шүү... яагаад гэвэл байгаа байдал,төрх, намбалаг байдал,зан харьцаа ,ухаалаг байдал,нөхрөө гэр бүлээ дээдэлж байгаа байдал,хоолойны цар хүрээ онгироо биш зан гээд л бүх зүйл чинь таалагддаг шүү амжилт хүсэе
    2016 оны 12 сарын 27 | Хариулах
  • baycaa (202.70.46.232)
    Tainai Ger bvld ajai jargal hvci
    2016 оны 12 сарын 06 | Хариулах
  • mongol ohid (202.9.41.48)
    Az hii mori tani mongoltoigo hamt badran dewshih boltugi
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.41.48)
    Tanii ger bvld ervvl enhiig hvsie. Mongolo gesen setgele hadgalj ard tvmentige oir baigari
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (203.91.119.100)
    та 2-т аз жаргал эрүүл энхийг хүсье. үргэлж энэ эрч хүчээрээ урагшилж яваарай. бүү шантар та 2 чадна.
    2016 оны 11 сарын 15 | Хариулах
  • шүтэн биширдэг эгч нь (43.228.131.206)
    жавхлан бол алдар суутай байхаар заяагдсан өгөгдөлтэй хүн УИХ гишүүн байх эрхтэй чадвартай сэтгэлтэй монгол хүн
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • bi mongol hvn (103.10.21.39)
    minii tursun nutgiin neg goliin ohin maani az jargaltai ner hvndtei ybaad ni bayrlaj ybdag tvvnii aab gantugusiinh nutagtaa udam saitai ajilsag ail tcaashdiin amidrald ni az jargal uran bvteeld ni ih amjilt hvseq
    2016 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.46.234)
    Jinhen mongol bvsgvidee tanai ger bvld ervvl enh az jargal hvsie shan bvsgvi min erch hvchte bgara
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.242.44.3)
    ingetlee tuilshirah hereg yu bna aa narand amarhan urchiij garchiih bhdaa ene shar aris demiireh ymaa neeree
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    10 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    25 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    35 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    35 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    1 цаг 0 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    1 цаг 3 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    1 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    1 цаг 18 мин
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
    1 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа
    16 цаг 44 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 71 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 55 мин
  • ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
    18 цаг 16 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
    21 цаг 3 мин
  • Франц даяар олон мянган сурагч, оюутнууд эсэргүүцлийг жагсаал хийж, 1000 гаруй сургууль сүйджээ
    21 цаг 32 мин
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
    22 цаг 32 мин
  • Азийн наадамд Монгол Улс 15 медальтайгаар 46 улсаас 27 дугаар байрт жагслаа
    22 цаг 56 мин
  • Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа
    23 цаг 11 мин
  • ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүллээ
    23 цаг 14 мин
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
    23 цаг 24 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
    23 цаг 30 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК