Нийслэлийн иргэд хотынхоо хаанаас ч интернетэд холбогдож, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Kewiko компанитай хамтран Улаанбаатар хотод байгаа утасгүй интернетийн үнэгүй WiFi бүсүүдийн тоог нэмж шинээр 99 цэгт үнэгүй WiFi үйлчилгээг суурилууллаа. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод тусгагдсаны дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг ил тод, нээлттэй болгон төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэн, цахим засаглал “Ухаалаг Улаанбаатар”-ыг хөгжүүлэх бодлогын хүрээнд тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна. Иргэн та дараахь цэгүүдэд WiFi үйлчилгээ үнэгүй ашиглаарай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Үнэгүй WiFi үйлчилгээ суурилуулсан газруудын нэрс:






















































