Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын сургалтын төв /Эрэлч нохойн алба/ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Гаалийн албаны эрэлч нохойн нээлттэй үзүүлбэр зохион байгууллаа.Уг өдөрлөгийн үеэр Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох хар тамхи мансууруулах бодис, агнах болон ашиг орлого олох зорилгоор хил дамнуулан худалдаалахыг хориглосон бараа болох ховор амьтан, түүний арьс хөрс, үс ноос, эд эрхтэн эвэр туурайг нуун далдалсан үйлдлийг өндөр чадвар бүхий мэргэшсэн гаалийн эрэлч нохойн баг хэрхэн илрүүлэх талаар бодит, тусгай үзүүлбэр болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































