
Саяхан Монгол Улсын Ерөнхий Прокурор Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав БНКуб улсад айлчилж, тус улсын Ерөнхий Прокурор Дарио Дэлгадо Куратай албаны уулзалт хийж 2 орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцсан юм.
Уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав БНКуб Улсын Ерөнхий Прокурор Дарио Дэлгадо Куратаг монгол улсад айлчлахыг урьсан бөгөөд энэ урилгаа дахин нотолж 2013 оны 12-р сарын 04-ны өдөр үндэсний монгол бичгээр үйлдсэн урилгаар хүргүүлжээ.
Энэхүү урилга нь прокурорын байгууллагаас үндэсний монгол бичгээр үйлдсэн анхны урилга болж байгаа юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)