
НАМЗХ-ны залуус "Монгол улсад тулгамдсан 76 асуудал" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд ирэх долоо хоногийн мягмар гараг буюу 12-р сарын 10-нд Чингисийн талбай дээр суулт чимээгүй суулт зарлахаар болжээ. Энэ өдөр Олон улсын хүний эрхийн өдөр тул монголчуудад тулгамдаж байгаа 76 асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж, чимээгүй суулт хийх юм байна.