Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгалийн гамшиг ослын мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэх төвтэй боллоо

2013-12-05
0
ЖИРГЭХ

IMG_3049-600x399Байгалийн гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг дуут дохиолол, гар утас, FM радио,  телевизээр өдөр, шөнийн алинд ч шууд дамжуулах боломжтой боллоо.

Тодруулбал, Засгийн газрын 11,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх үйл ажиллагааны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн эхний шатны ажил дуусч нээлтээ хийлээ. Энэ нь газар хөдлөлт болон байгалийн бусад гамшигт үзэгдэл болохоос урьтан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэнэ гэсэн үг.

Төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын “Кореа телеком” компани ажиллаж, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгч байна. Энэхүү төслийг боловсруулахдаа гамшгийн аюулыг амжиж анхааруулах, зарлан мэдээлэх тогтолцоо өндөр хөгжсөн Зүүн Өмнөд Азийн орнууд болон Тайланд, Солонгос, Япон улсад ямар технологийн шийдлүүд ашиглаж байгааг судалсан гэнэ. Тус төслийг хэрэгжүүлэхдээ газар хөдлөлтийг анхааруулах системийг суурилуулагч, шилдэг компани болох “A&D Engineering”, үүрэн холбооны масс мессэжийн системийг суурилуулагч мэргэжлийн компани болон “OMNITEL” компанитай хамтран ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас гадна Цаг уур орчны шинжилгээний газар, Одон орон геофизик судалгааны газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төв,  Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл зэрэг үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор компани, Сансрын холбооны Орбитнет компани, хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд оролцож байна. Мөн нийслэлийн зарим дүүрэг, хороодын захиргааны болон хувийн хэвшлийн нийлсэн 90 гаруй байгууллагыг холбосон цогц шийдэл бүхий нэгдсэн зарлан мэдээллийн систем шинээр байгуулагдах юм.

Нийслэл хотын есөн дүүрэгт 60 ширхэг дуут дохиоллын цамхаг байрлах ба удирдлагын төвөөс хэт богино долгионы радио станц, нөөц холболт болох сансрын хиймэл дагуулын холбоогоор  /VSAT/ дамжуулан мэдээлэл өгөгдөнө. Дээрхи дуут дохиоллын цамхагуудыг Аврах гал унтраах анги, хорооны Засаг даргын байр болон зарлан мэдээллийн дуут дохио хамгийн сайн тархах боломжтой байрлалд байгаа зарим сургууль, аж ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр дээр суурилуулсан. Мөн удирдлагын төвөөс дээрхи үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор нэр бүхий 4 компани хэрэглэгчдэд 160 тэмдэгтэд багтаан үсгэн мэдээлэл /CBS Cell broadcast system/ дамжуулахаас гадна “МҮОНТ”, “UBS”, “Монгол HD TV” зэрэг телевиз, “МҮОНР”, “102.5”, “Авторадио 96.3”, “Гэр бүлийн радио-104.5”, “Лавайн эгшиг-95.7” гэх мэт арваад хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн дундуур гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг шууд дамжуулах боломжтой аж.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн техник хэрэгсэл, программ хангамж суурилуулах, сүлжээ кабелын холболтын үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэлтэй хийсэн байна. Улаанбаатар хотын 6 дүүрэгт (Баянгол дүүрэгт 3 метрийн 4 цамхаг, 8 метрийн 1 цамхаг, Баянзүрх дүүрэгт 3 метрийн 6 цамхаг, 8 метрийн 5 цамхаг, Сүхбаатар дүүрэгт 3 метрийн 3 цамхаг, 8 метрийн 2 цамхаг, Сонгинохайрхан дүүрэгт 3 метрийн 11 цамхаг, Хан-Уул дүүрэгт 3 метрийн 4 цамхаг, Чингэлтэй дүүрэгт 3 метрийн 4 цамхаг) зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 40 цамхаг суурилуулсан. Өргөн нэвтрүүлгийн EBS тоног төхөөрөмжийг 3 телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), 5 FМ радиогийн (Улаанбаатар фм 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, МҮОНРТ-ийн 1-р суваг) газруудад байршуулан туршилтын ажлыг амжилттай зохион байгуулж явуулсан аж.

Одон орон геофизикийн судалгааны төвийн газар хөдлөлт, судлалын секторын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд нь газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй бүсэд оршиж байгаа бөгөөд эдгээр сумд нь Улаанбаатар хотоос 170-300 км зайтай орших бөгөөд газар хөдлөлтийн долгион нь газрын гүнээр 2.5-3.8 км/сек хурдтай тархдаг. Тиймээс энэ хугацаанд “амжиж анхааруулах” системийн гол зорилго оршиж байна. Жишээ нь: Улаанбаатар хотоос 300 км зайтай Булган аймгийн Могод сумын нутагт газар хөдлөлт боллоо гэхэд газар хөдлөлтийн аюултай долгионыг газрын гүнээр бидэнд ирэхээс 78-120 секундын өмнө сансрын хиймэл дагуулын холбоогоор ООГФСТ-д бүртгэн авч 5-10 секундэд зохиох тооцоолол хийж үлдсэн 73-110 секундэд Зарлан мэдээллийн төвөөс амжиж хүн амд зарлана гэсэн үг юм байна хэмээн Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК