Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хоорондын хуралдаанаас өнөөдөр монгол гэрийг соёлын өвд бүртгэсэн талаар мэдээллээ. Тодруулбал, өчигдөр Монголын уран бичлэг ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн бол өнөөдөр Монгол гэр бүртгүүлж байгаа юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлэн өрсөлдсөнөөс ийнхүү Монгол гэр бүртгүүлсэн байна. Ингэснээр монголчуудын үнэт түүх, соёлыг илтгэх зургаан биет бус соёлын өв ЮНЕСКО-д амжилттай бүртгүүлж байгаа юм.



















































Сэтгэгдэл (2)